“CERBA” ЕВРАЗИЙН УУЛ УУРХАЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ДЕЛКРЕДА ГРУПП ОРОЛЦОХООР БОЛЛОО

        Канад улсын Торонто хотод жил бүр зохион байгуулагддаг цар хүрээгээрээ дэлхийд хоёр дугаарт ордог CERBA (Canada Eurasia Russia Business Association) евроазийн уул уурхайн чуулга уулзалтад “Делкреда” групп-с төлөөлөгчид оролцож Монгол улсын уул уурхайн салбарын ирээдүйн өсөлт түүнд хөрөнгө оруулах боломжууд сэдвээр танилцуулга хийхээр боллоо.

   CERBA евразийн уул уурхайн чуулга уулзалтад олон улсын тэргүүлэх бизнесийн төлөөллүүд, салбарын мэргэжилтэнүүд, засгийн газрын төлөөлөгч дипломатууд, банк санхүүгийн байгууллагууд оролцох бөгөөд евроазийн уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн арга зам болон боломжийг тодорхойлон танилцуулна.

Уулзалтаар дараах сэдвүүдийг хэлэлцэнэ. Үүнд:

  • Евразийн зах зээлийн эдийн засгийн үнэлгээ ба зохицуулалтын шинэчлэл;
  • Уул уурхайн компаниудын санхүүжилтийн хэрэгслүүд;
  • Уул уурхайн хөрөнгө оруулалтын боломжуудыг үнэлэх;
  • Уул уурхайн салбарын эрсдэл ба хууль эрх зүйн асуудлуудыг багасгах;
  • Олон улсын шинэ хамтын ажиллагааны төслүүд;
  • Уул уурхайн салбарын үйл ажиллагааны үр ашиг, шинэлэг шийдэл;

Чуулга уулзалтад оролцсоноор:

  • Еврази дахь уул уурхайд хөрөнгө оруулалт, экспортын хамгийн сүүлийн үеийн боломжуудыг олж мэдэх;
  • Евразийн засгийн газруудтай хэрхэн илүү үр дүнтэйгээр ажиллах;
  • Уул уурхайн төсөлд хэрхэн хөрөнгө босгох талаар суралцах;
  • Амжилттай ажиллаж буй төслүүдийн шалтгааныг танилцуулах;
  • Салбарын мэргэжилтнүүд болон шийдвэр гаргагчидтай танилцах боломжтой болно.

Нэмэлт мэдээлэл:

Хэзээ: 2018 оны 03 сарын 06-ний өдөр, 7:30 AM – 3:00 PM

Хаана: Канад Улс, Торонто хот

Бидний түншүүд