Кредит менежментийн цогц үйлчилгээ
Кредит менежмент гэдэг нь бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг зээлээр олгох, тэдгээрийг удирдах цогц үйл явц юм. Энэ нь компанийн авлагын бодлогыг боловсруулж удирдах, борлуулалтын орлогыг чанаржуулах, санхүүгийн эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой бөгөөд зээлийн санхүүжилтийн бодлогыг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бидний зүгээс өөрсдийн Delcredix программын тусламжтай кредит менежментийн цогц үйлчилгээг санал болгодог бөгөөд кредит менежментийг ашигласнаар компанид дараах давуу тал үүснэ. Үүнд:
- Компанийн бүтээгдэхүүнд өрсөлдөх чадвар бүхий эрэлтийг бий болгох;
- Компанийн бүтээгдэхүүнийг зээлийн шугамаар борлуулж нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх;
- Худалдан авагч нь төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх болон төлбөр төлөгдөхгүй байх эрсдлийг хаах;
- Худалдан авагч нарын авлагын дундаж хугацааг /цаашид DSO гэх/ нам түвшинд барих;
- Компанийн төлбөрийн чадварыг сайжруулах;
- Авлага болон түүнтэй холбогдон үүсэх зардлыг бууруулах;
- Компанийн кредит менежментийн үйл явцыг цахимжуулах, автоматжуулах;
- Компанийн нөөц бүтээгдэхүүнийг санхүүгийн үр ашигтай нөхцөлд оруулах;
- Худалдан авагчийн зээлийн түүх болон санхүүгийн байдалд үндэслэн зээлжих чадварыг үнэлэх;
- Кредит менежментийн үйл явцийг удирдах, Харилцагчийн зээлийн шугамыг хянах;
- Эргэлзээтэй, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдэлийг бууруулах;
Байгууллагын кредит менежментийн үйл явцыг хариуцан ажиллах кредит менежер нь зээлийн салбарын ажилтан бөгөөд зээлийн шугам, эрсдэлийн зөвшөөрөгдөх түвшин болон хэрэглэгчдийн төлбөрийн нөхцөлтэй холбоотой асуудлуудаар шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл зээлээр бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүхий л үйл явцад дүн шннжилгээг хийнэ.
Делкреда группээс танд санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ
Кредит менежментийн үйлчилгээ
- Кредит менежментийн эрүүл байдлын шинжилгээ – Кредит менежментийн эрүүл байдлын шинжилгээгээр Компанийн кредит менежментийн бодлого, түүний хэрэгжүүлэлт, хяналт, шалгалт болон холбогдох үйл явцуудыг шинжлэн тодорхойлно;
- Кредит менежментийн журам – Энэ нь тухайн Компанийн кредит менежментийн эрүүл байдлын шинжилгээнд үндэслэн тухайн компанийн цаашид анхаарах, баримтлах чиг үүрэг, дагаж мөрдөх журам болон холбогдох үйл явцыг цэгцлэх, дэс дараалалтай болгох, ажилчдын чиг үүргийг нарийн тодорхойлсон бодлогын бичиг баримт;
- Сургалт, семинар – Байгууллагад кредит менежментийн цогц үйл явц хэрэгжиж эхлэхээс өмнө бидний зүгээс уг үйл явцыг хариуцан ажиллах Кредит менежерийг бэлтгэнэ;
- Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдэлийг бууруулах автоматжуулалтын хяналтын DELCREDIX программ;
Байгууллагын кредит менежментийн үйл явцыг хариуцан ажиллах кредит менежер нь зээлийн салбарын ажилтан бөгөөд зээлийн шугам, эрсдэлийн зөвшөөрөгдөх түвшин болон хэрэглэгчдийн төлбөрийн нөхцөлтэй холбоотой асуудлуудад шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл зээлээр бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүхий л үйл явц, дүн шннжилгээг хийнэ.