Эрсдэлийн үнэлгээ
Мон Делькреда ХХК нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд үндэслэн дараах шинжилгээг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ. Үүнд:
1. Гадаад орчны эрсдэлийн үнэлгээ
Бизнесийн үйл ажиллагааны хувьд нөлөөлөх гадаад орчны нөхцөл байдал, түүний нөлөөллийг тодорхойлно.
2. Дотоод орчны эрсдэлийн үнэлгээ
Бизнесийн үйл ажиллагааны хувьд нөлөөлөх менежментийн нөөц буюу дотоод орчны нөхцөл байдал, түүний нөлөөллийг тодорхойлно.
3. Бизнесийн эрсдэлийн үнэлгээ
Бизнесийн үйл ажиллагааны хувьд гадаад, дотоод орчны эрсдэлийн үнэлгээг нэгтгэн дүгнэнэ.
4. Дефолтийн шинжилгээ
Тус шинжилгээ нь нийт хөрөнгийн хэмжээнээс нийт өр төлбөрийн дүн бага болох болзошгүй тохиолдлыг математик загвар ашиглан тооцоолдог. Түүнчлэн, ашигт ажиллагаа сөрөг болж болзошгүй магадлалыг тооцно.
5. Санхүүгийн чадавхын шинжилгээ
Санхүүгийн чадавхыг баланс, орлого үр дүнгийн тайлан дээр үндэслэсэн санхүүгийн үндсэн харьцааны үзүүлэлтээр тооцоолдог. Үзүүлэлтүүдийн параметрүүдийн тооцоог эконометрикийн аргаар боловсруулах ба салбар бүрээр харилцан адилгүй байна. Үзүүлэлт бүрийн нийт нийлбэрийг олсноор санхүүгийн чадавхи ямар байгааг тодорхойлно. Эдгээр хүснэгтийн утгыг олон улсын зэрэглэл тогтоох Фитч байгууллагын ангиллаар авч үзнэ.
6. Хөрөнгө оруулалтын боломжийн шинжилгээ
Бизнесийн эрсдэл, дефольтийн эрсдэлд үндэслэн бэлэн мөнгөний эрсдэл болон төлбөрийн чадварын эрсдэлийг тооцоолно. Нэгдсэн байдлаар эдгээрийг дүгнэж хөрөнгө оруулалтын боломжийг үнэлнэ.
7. Стресс тест шинжилгээ
Гадаад орчны нөхцөл байдлаас хамааран менежментийн нөөц хэт багасах буюу хүсээгүй төлөв байдалд шилжихэд санхүүгийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болзошгүйг тодорхойлно.
8. Мөнгөн урсгалын шинжилгээ
Орлого, зардал, татан авалт хөрөнгө оруулалтаас хамаарч бэлэн мөнгөний урсгал бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд ирэх нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж болзошгүйг тодорхойлно.
9. BEP шинжилгээ
Компанийн ашигт ажиллагаа тэр дундаа ашиг ч үгүй алдагдал ч үгүй үйл ажиллагаа явагдах үеийн нөхцөл байдлыг тодорхойлох хугарлын цэгийн шинжилгээ хийнэ.
10. Эрсдэлийн нэгдсэн үнэлгээ дүгнэлт
Бизнесийн үйл ажиллагааны эрсдэл, түүний нөхцөл байдал, дефольт, санхүүгийн чадавхи болон хөрөнгө оруулалтын боломж, мөнгөн урсгалын шинжилгээг тус компанийн баланс, орлого үр дүнгийн тайлан дээрхи тооцоололд үндэслэн хийсэн. Уг шинжилгээнд суурилан бизнесийн үйл ажиллагаанд тулгарч болзошгүй эрсдэлийн нэгдсэн үнэлгээг хийнэ.