Монгол Улсад Экспортын Кредит Агентлаг байгуулах нь...
Манай компанийн ахлах зөвлөх доктор Ханс Яанус нь Монгол улсад хүрэлцэн ирж 2017 оны 05 дугаар сарын 31-нд МУИС-тай хамтран арилжааны банкнуудад болон төрийн байгууллагуудад лекц тавьсан бөгөөд бид тус лекцийг цувралаар хүргэж байна.
I. Экспортын Кредит Агентлаг байгуулах шалтгаан
Уул уурхайн бус салбарт экспортыг амжилттай хэрэгжүүлэх нь тухайн зах зээлийн хөгжүүлэх, эрсдэлийг удирдах, худалдааны санхүүжилтийг нэвтрүүлэх, авлагыг нэхэмжлэх болон цуглуулах зэргээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Дэлхийн Худалдааны байгууллагаас (WTO) хийсэн шинжлэх ухааны судалгаанаас авч үзэхэд, төрийн дэмжлэг болон хувийн хэвшлийн зээлийн даатгалд тулгуурласан Экспортын Кредит Агентлаг бий болох нь үндэсний эдийн засагт экспортын үйл ажиллагааг дэмжиж дэлхийн худалдаанд оролцох, түүнийг сайжруулах цаашлаад улс орны эдийн засгийн өсөлтийг бий болгож үндэсний баялгийг нэмэгдүүлдэг болохыг нотолжээ. Дэлхий дээр 100 гаруй улс оронд Экспортын Кредит Агентлаг байгуулагдсан ба байгуулах үйл явцдаа аль хэдийнээ орсон байна. Экспортын Кредит Агентлагийг байгуулах үндсэн шалтгаануудаас дурдвал:
- Үндэсний экспортлогчдыг дэлхийн худалдааны зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх;
- Экспортлогчдын тайлан тэнцлийн санхүүгийн эрсдэлийг Экспортын Кредит Агентлагт эсвэл санхүүгийн даатгалд шилжүүлэх;
- Банкны зээл нь хязгаарлагдмал эсвэл авах боломжгүй экспортлогчдод худалдааны санхүүжилтийн таатай боломжийг бий болгох;
- Үндэсний экспортлогчдын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг хөгжүүлэх, бэхжүүлэх;
- Дотоодоо ажлын байрыг хамгаалж үлдээх болон шинээр нэмэгдүүлэх
II. Монгол Улсын бодит хэрэгцээнд дүн шинжилгээ хийх нь
Экспортын Кредит Агентлаг байгуулахад Монгол Улсын экспортын салбарын бодит хэрэгцээнд гүн гүнзгий дүн шинжилгээ хийхээс энэ ажлыг эхлэх ёстой. Экспортын Кредит Агентлаг нь Экспортын бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж буй компаниудын хэрэгцээнд төгс тохирох учиртай. Энэ нь энгийн бас ойлгомжтой сонсогдож байгаа ч үүнд хүрэхийн тулд төдийлөн амаргүй бөгөөд Экспортын Кредит Агентлагийг амжилттай байгуулах нь нэн чухал ач холбогдолтой юм. Загварчлалын явцын буруу ойлголт маш хэцүү бөгөөд үүнийг дараагийн удаа засахад өртөг өндөртэй байдаг. Тиймээс Экспортлогчид эхнээсээ Экспортын Кредит Агентлагийн зураглалын үйл явцад оролцох хэрэгтэй. Иймэрхүү цогц арга нь биднийг алдаа гаргахаас зайлсхийж төслийн хэрэгжилтийг хурдасгахад тусална.